Долоо хоног бүрийн тайлан ирүүлэх тухай
“Ашигт малтмалын тухай хууль”-ийн 11.1.14. /хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих/-дэх заалтыг хэрэгжүүлэх, Уул уурхайн сайдын 2013 оны 04-р сарын 12-ны өдрийн 84-р тушаал, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны а-81 тоот тушаал уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс долоо хоног бүр статистик мэдээг авч байхаар болсон.
Иймд маягтын дагуу долоо хоног бүрийн Пүрэв гарагт тухайн долоо хоногийн мэдээг mining_report@mram.gov.mn, mining_report@yahoo.com хаягаар тогтмол ирүүлж байна уу.
Энд дарж маягтыг татаж авна уу.