Газрын тосны хайгуул
Газрын тосны хайгуулын хэлтсээс иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ
№ | Үйлчилгээний төрөл | Шийдвэрлэх, хууль, журам | Шийдвэрлэх хугацаа | Үйлчилгээний хөлсний хэмжээ, данс | Өргөдлийн маягт, бүрдүүлэх баримт бичиг |
1 | Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх гэрээ байгуулах | Газрын тосны тухай хуулийн 15, 16 дугаар зүйл, АМГТГ-ын даргын 2021-02-09-ний өдрийн А/25 дугаар Хяналтын хуудас батлах тухай тушаал | 30 хоног | - | Татах |
2 | Эрлийн ажлын үр дүнгийн тайланд дүгнэлт гаргах | Газрын тосны тухай хуулийн 17.1, УУСайдын 2015-03-10-ны өдрийн 49 дүгээр тушаалаар батлагдсан Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага, журам | 30 хоног | - | Дэлгэрэнгүйг дарж үзэх |
3 | Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналыг хүлээн авч хэлэлцээ хийх, эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх | Газрын тосны тухай хуулийн 17.4, Засгийн газрын 2015-03-16-ны өдрийн 104 дүгээр тогтоол, | 60 хоног | - | Дэлгэрэнгүйг дарж үзэх |
4 | Хайгуулын талбайд захиалга хүлээн авах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, ГТТ хуулийн 7.1.8-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах | Газрын тосны тухай хуулийн 7.1.8, 9.1.2Уул уурхайн сайдын 2014-09-12-ны өдрийн 202 дугаар тушаалаар батлагдсан Гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай журам | 60 хоног | - | Дэлгэрэнгүйг дарж үзэх |
5 | Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих | Газрын тосны тухай хуулийн 9.1.3.Уул уурхайн сайдын 2014-09-12-ны өдрийн 202 дугаар тушаалаар батлагдсан Гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай журам, АМГТГ-ын даргын 2021-01-25-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө төсөв зохиох заавар | 90 хоног | - | татах |
6 | Хайгуулын талбайд гүйцэтгэсэн газрын тос, уламжлалт бус газрын тосны геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг, хайгуултай холбогдсон үйл ажиллагааны анхдагч мэдээлэл, тайлан, материалыг хүлээн авах, хянах | Газрын тосны тухай хуулийн 9.1.10, Уул уурхайн сайдын 2015-03-10-ны өдрийн 49 дүгээр тушаалаар баталсан Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага | 14 хоног | - | Дэлгэрэнгүйг дарж үзэх |
7 | Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, хүлээн авах | Газрын тосны тухай хуулийн 9.1.11, Уул уурхайн сайдын 2015-03-10-ны өдрийн 49 дүгээр тушаалаар баталсан Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага | 14 хоног | - | Дэлгэрэнгүйг дарж үзэх |
8 | Хайгуулын талбайг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь буцаан авах ажлыг зохион байгуулах | Газрын тосны тухай хуулийн 9.1.13, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/06 дугаар тушаалаар баталсан Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам | 90 хоног | - | Дэлгэрэнгүйг дарж үзэх |
9 | Тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх, үүргээ биелүүлэхтэй нь холбогдсон асуудлаар зөвлөгөө, чиглэл өгөх | Газрын тосны тухай хуулийн 9.1.4. | 3 хоног | - | - |
10 | Газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгааны материал, зураг, өрмийн болон бусад дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэгт гаалийн хилээр нэвтрүүлэх тодорхойлолт гаргах | Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаалаар баталсан “Улсын хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам”, ГТГ-ын даргын 2009-10-26-ны өдрийн 115 дугаар тушаалаар баталсан Газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхэд тодорхойлолт олгох журам | 5 хоног | - | Татах |