Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөхдөө:

  1. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гектар тутамд доорхи хүснэгтийн дагуу бодож тушаана уу.
    • Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд

Уурхайн төлбөр /алт, төмөр, зэс, жонш г.м/

21750 төгрөг

Нүүрс болон түгээмэл тархацтай талбайд /барилгын материал г.м/

7250 төгрөг

  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд

1 дэх жилийн төлбөрт                   145 төгрөг

2 дахь жилийн төлбөрт                 290 төгрөг

3 дахь жилийн төлбөрт                 435 төгрөг

4-6 дахь жилийн төлбөрт             1450 төгрөг

7-9 дахь жилийн төлбөрт             2175 төгрөг

  1. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө тушаахдаа доорхи дансанд тушаана уу.

Валютын төрөл

Хүлээн авагч нэр

Хүлээн авагч

Дансны дугаар

төгрөг

АМ төсөв болон лиценз орлого

Төрийн сан

100 900 000 712

  1. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө тушаахдаа гүйлгээний утгыг тодорхой бичнэ үү.
    • Байгууллагын нэр /Регистрийн дугаар/
    • Тусгай зөвшөөрлийн дугаар
    • Хэд дэх жилийн төлбөр
    • Утасны дугаар
  2. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө тушаахдаа доорхи зүйлийг анхаарна уу!
    • Ашигт малтмалын тухай хуулийн 34-р зүйлд заасанд нийцэж байгаа эсэх

АМГТГ-ын Кадастрын хэлтэс, Санхүү