Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Ашигт малтмал, газрын тосны газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
- Төрөөс ашигт малтмал, газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд тус салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ашигт малтмал, газрын тосны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, ордыг ашиглалтад шилжүүлэх, ашигт малтмал, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх;
- Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар тус салбарын улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг судалж, хэтийн төлөвийг тодорхойлох, ашигт малтмалыг эдийн засгийн өндөр үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологи ашиглан олборлох, баяжуулах, гүн боловсруулах, борлуулахтай холбогдсон судалгаа хийж дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
- Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ердийн болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуулын болон гэрээт талбайд холбогдох үйлчилгээ үзүүлэх.