Хөтөлбөрүүд

“Алт-2” хөтөлбөрийн төслийг “Хөгжлийн бодлогын тухай хууль”-д заасны дагуу Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлж байна.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д үндэслэн, эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд “Алт хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх нь салбарын болон улс орны нэн тэргүүний зорилт болж байна.

Хөтөлбөрийн төслийг дээрх журамд нийцүүлэн боловсруулахдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, түүнийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан тодорхой болгож, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан болно.

Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын алт үйлдвэрлэлийн салбарын дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, хууль эрх зүй, татварын орчинг тогтвортой байлгах, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах замаар алтны үйлдвэрлэлийг тогтвортойгоор нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжсэн алт олборлох, боловсруулах тэргүүний техник технологи, менежмент нэвтрүүлэх, алт үйлдвэрлэлийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд оршино.

Энэхүү зорилтын хүрээнд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хугацаатай уялдуулан дараах үе шаттай ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  • 1-р үе шат: Бэлтгэл үе 2016-2017 он
  • 2-р үе шат: Эрчимжилтийн үе 2018-2020 он
  • 3-р үе шат: Тогтворжилтын үе 2021-2025 он

Бэлтгэл үед алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр алтны нөөц өсгөх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэгдсэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хууль бусаар ашигт малтмал олборлох ажиллагааг цэгцлэх ажлууд хийгдэнэ.

Эрчимжилтийн үед хөрөнгө оруулалт сайжирснаар алтны нөөц нэмэгдэж, олборлолтын хэмжээ өснө. Үүнтэй уялдуулан бүртгэлийн системийг бүрдүүлснээр нөөцийн хөдөлгөөний мэдээлэл болон хяналт, шалгалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулснаар байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг стандартад нийцүүлэн гүйцэтгэх иж бүрэн системийг бий болгоно, алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг байгуулна.

Тогтворжилтийн үед алтны үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшин дээшилж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж төсвийн болон экспортын орлого нэмэгдэнэ. Ирээдүйд ашиглах нөөц түрүүлэн бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний алт үйлдвэрлэлийн салбарын хууль эрх зүйн орчинг тогтворжуулснаар алтны хайгуул, олборлолтын хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдэд санхүү, хөрөнгө оруулалтыг татаж, алтны нөөц, баялагийн санг арвижуулан, алт олборлолтын хэмжээ тогтвортойгоор нэмэгдэнэ.

Алтны борлуулалтын болон экспортын орлого нэмэгдэж, үндэсний эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэн, төгрөгийн ханш тогтворжиж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахад алт үйлдвэрлэлийн салбар ихээхэн хувь нэмэр оруулах болно.

Алтны олборлолтын хэмжээ тогтворжиж, жилд дунджаар олборлох алтны хэмжээг тогтвортойгоор 2-3 тонноор нэмэгдүүлснээр 25 тн-д хүргэнэ.

Хөтөлбөрийн хугацаанд жилд дунджаар ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр хэлбэрээр 33-59 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төсөөлөлтэй байна.

Алтны олборлолт, боловсруулалт, хүний эрүүл мэнд, байгаль орчин, уурхайн хаалтын менежментийн дэвшилтэт техник, технологи, аргачлал, олон улсын тэргүүн туршлага нэвтрүүлж, алтны хаягдлыг багасган, алтны уурхайн талбайг стандарт хэмжээнд нөхөн сэргээж, уурхайн хаалтыг хийдэг болно.

Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг байгуулснаар алтны олон улсын зах зээлд шууд борлуулах, үнэт металлын эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, жижиг болон дунд үйлдвэрлэл хөгжиж шинээр ажлын байр бий болно.

"Алт-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээл авах аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Удахгүй мэдээлэл оруулах болно

Удахгүй мэдээлэл оруулах болно


Төслүүд

  • БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнтэй хамтарсан “Монгол орны зүүн болон урд хэсэгт 1:50000-ны масштабын геологийн зураглал болон ашигт малтмалын судалгаа хийх” төсөл
  • “Хасагтын талбайн геологийн судалгаа”
  • “Хойд-Төв-Зүүн Азийн гүний процесс ба металлогени” олон улсын хамтарсан төсөл
  • ХБНГУ-ын Холбооны Гео шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтарсан “АМГ-ын эрдэс баялгийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх” төсөл
  • БНЧех улсын Геологийн албаны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Алтай-50” 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
  • Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой бичил уурхайн төсөл”
  • Дэлхийн банкны санхүүжилтээр Уул уурхайн салбарын институтийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл (MSISTAP)
  • БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн санхүүжилтээр “Хангайн бүсийн зүүн өмнөд хэсэгт геологийн судалгаа хийх” төсөл
  • КОИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд БНСУ-ын Миреко байгууллагатай хамтарсан “Уул уурхайн бохирдлыг тогтоох” төсөл
  • ХБНГУ-ын Холбооны Гео шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтарсан “Үндэсний Хөгжил  Шинэтгэлийн Хороонд Зөвлөх Үйлчилгээ” төсөл
  • Бичил уурхай эрхлэгчдийн зохион байгуулалтын талаарх олон улсын туршлага
  • Дэлхийн Банк УУСИБТТ төслийн эцсийн тайлан
  • Уул Уурхайн Салбарын Институцийг Бэхжүүлэх Техник Туслалцааны Төсөл
  • Бичил уурхайн хууль, эрх зүйн орчин
  • Олон улс дахь геологийн албадын бүтэц загварын үнэлгээ, зөвлөмжүүд
  • Уламжлалт бус эх үүсвэрээс газрын тос болон хий гаргах, тэдгээрийн нөөц ба ангилалын ерөнхий судалгаа хийхэд болон тус салбарын бодлого боловсруулах зөвлөгөө
  • SNOWDEN: Монгол улсын Ашигт малтмалын баялаг, нөөцийн ангилал
  • BGR: Gold in Mongolia (2012)
  • GiZ: The iron ore and steel sector in Mongolia: Current state and future prospects
  • BGR: Mining and Geology Statistics of Mongolia (2015)
  • BGR: Mining and Geology Statistics of Mongolia (2016)
  • GiZ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх аргачлал
  • Далд бичил уурхайн олборлолтын аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуй
  • Байгалийн нөөцийн менежментийн хэлэлцээр ба зуучлалын аргууд
  • Тогтвортой хөгжлийн хөтөлбөр: Уурхайн нөхөн сэргээлт
  • Тогтвортой хөгжлийн хөтөлбөр: Уурхайг хаах, үйл ажиллагааг дуусгавар болгох
  • Монгол улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ
  • Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал
  • Монгол хэрэгжүүлсэн бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн төслүүд
  • Managing wealth and opportunities in Mongolia
  • Тогтвортой бичил уурхай: Санал, зөвлөмж
  • Model Mine Investment Agreement, Model Community Development Agreement
  • Монгол улсад уул уурхайн бирж байгуулах боломж судалгааны ажлын тайлан
  • Export development study
  • Алт 2025 хөтөлбөрийн суурь судалгааны тайлан
  • Бичил уурхайгаар олборлосон алтыг боловсруулах, албан ёсны сүлжээгээр худалдаалах арга зам