Сул орон тооны зар
Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн үйлчилгээний албан хаагчийн сул орон тооны зарАшигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторт Химич ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хими, Хими технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн / Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /
- Нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, хөрс усны бүх төрлийн шинжилгээ хийж байсан туршлагатай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байвал давуу тал болно.
- Багаар ажиллах чадвартай
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,
Төрөл: Ажлын 7 цаг
Утас: 264589
Тус агентлагийн Уул уурхай, газрын тосны төв лабораторийн Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээч болон Хөрс, усны шинжилгээ хариуцсан шинжээчийн ажлын байранд албан тушаалын тодорхойлолтод заагдсан шалгуур болон тухайн салбарт ажилласан туршлагатай иргэнийг тус ажлын байранд урьж байна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт /е-mongolia/-аас татах
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: ai_boloroo@yahoo.com
- Холбоо барих утас:51-264589
Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тооны жагсаалт | ||
Уул уурхай, газрын тосны төв лаборатори | ||
Д/д | Албан тушаал | Ангилал, зэрэглэл |
1 | Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээч | ТҮ-7 |
2 | Хөрс, усны шинжилгээ хариуцсан шинжээч | ТҮ-7 |
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 3 сарын 15-ны өдрийн 17.30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: mungunzul@mmhi.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 51-264054
Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны албан тушаалын сул орон тооны жагсаалт | ||
Ашигт малтмал, газрын тосны газар | ||
Д/д | Албан тушаал | Ангилал, зэрэглэл |
1 | Хайгуул ашиглалтын газрын дарга | ТЗ-3 |
2 | Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга | ТЗ-4 |