“Монгол-Хятадын экспо” арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгжийн анхааралд
2014 оны 08 дугаар сард БНХАУ –ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гарын үсэг зурсан.
Талууд харилцан хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу БНХАУ –ын Хөх Хотноо “Монгол-Хятадын Экспо” –г 2015 оны 10 дугаар сарын 23 – 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
“Монгол-Хятадын экспо” –д оролцох аж ахуйн нэгжүүд дараах материалтай таницлаж, бүртгэлийн хүснэгт болон мандат авах хүснэгтийг бөглөж byambadorj@mram.gov.mn хаяг руу 2015.10.16 –ны өдрийн дотор илгээнэ үү.
Материал татаж авах:
Бусад мэдээллийг 51-267179, 99121625 дугаарын утаснаас лавлана уу.
Жич: Оролцогч аж ахуй нэгжүүд үзэсгэлэнд оролцох зардлыг өөрсдөө гаргана.