Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс  тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурьдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган, хариуцлагатай ажиллах, дээрх өдрүүдэд тэсэлгээ хийхгүй байхыг мэдэгдэж байна.