Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.68-т “Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэнэ”, мөн “Алт-2” үндэсний хөтөлбөрийн 3.1.6-д “алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж олборлосон алтыг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор зээл олгох хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх” гэж тус тус заасан.

“Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УУХҮЯ, АМГТГ-ын зүгээс шаардлагатай санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна.

Иймд танай байгууллагад алт олборлоход санхүүжилт шаардлагатай бол хавсралтаар үзүүлсэн хүснэгтийн дагуу мэдээллээ invest@mrpam.gov.mn цахим хаягаар, албан бичиг, эсвэл биечлэн АМГТГ-ын 402, 406 тоотод 2017 оны 3 сарын 16-ны дотор ирүүлнэ үү.

Хавсралт файлыг татаж авах.

АМГТГ

УУҮТХ

Утас: 263934, 263707, 99009962