Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлсийг төлөхдөө Сангийн яамны Төрийн сангийн газраас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.2-д “ Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 34.5-д “Энэ хуульд америк доллароор илэрхийлсэн төлбөр, зардлын тооцоо хийхдээ төлбөр хийх тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ёсны ханшыг баримтална” гэсэн заалтуудыг үндэслэн 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ам доллароор хүлээн авахгүй бөгөөд Ашигт малтмалын газрын Төрийн сан банкин дахь 900000712 дансанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг мөн 900018003 дансанд үйлчилгээний хөлсийг тус тус тухайн өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлэн тооцож төлнө үү.
Жич: Улаанбаатар хотын банкинд байршиж байгаа тусгай зөвшөөрлийн 2600073394, үйлчилгээний хөлсний 2600073395 долларын данс хаагдаж байгааг анхааруулъя.
Лавлах утас - 263702, 263620
Ашигт малтмалын газар