Хятад улсын коксжих нүүрсний дотоодын зах зээл оны эхнээс тогтвортой байна. Гэвч борлуулалт болон мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Шанси болон Шандонг муж дахь нүүрс олборлогчид үнээ бууруулжээ.

2015 оны 1 дүгээр сарын 20-ний байдлаар Хятадын коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоос 0.35 хувиар өсч, Жинтанг боомт дахь  Австралийн коксжих нүүрсний үнэ өмнөх 7 хоногоос 1 юань/тонн- оор буурч 689 юань/тонн болсон байна.

Жинтанг боомт дахь коксжих нүүрсний агуулах дахь нөөц 3,37 сая тонн буюу өмнөх 7 хоногоос 2,74%-иар өсч, 8 сараас хойш хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Импортын нүүрсний хяналтын тодорхой бус байдал, нүүрсний үнийн бууралтаас шалтгаалж зарим боловсруулах үйлдвэрүүд импортын нүүрсний худалдан авалтаа түр зогсоосноо мэдээлжээ.

БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний зах зээл богино хугацаандаа тогтвортой байх боловч эрэлт бага, төмрийн хүдрийн зах зээл уналттай байгаагаас хамаарч ихэнх нүүрс олборлогчид нүүрсний үнээ бууруулах магадлалтай байгааг Sxcoal мэдээлсэн байна.

2014 оны эхний 11 сарын  байдлаар тус улсын голлох нүүрс олборлогчид 18 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь 2013 оны мөн үеэс 44,4%-иар буурсан ба, нүүрсний уурхайнуудын 70-аас илүү хувь нь алдагдалтай ажилласаныг дээрх цахим хуудсанд мэдээлжээ. 

БНХАУ-ын нүүрс болон нүүрсний төрлийн бүтээгдэхүүний импорт

Д/д

Олборлолт  

2014 он 11 сар

2014 онд  

Хэмжээ

(1,000 тн)  

Борлуулалтын

орлого

(1,000 ам.$)  

Сарын дундаж үнэ

ам.$/тн 

Хэмжээ

(1,000 тн)  

Борлуулалтын орлого

(1,000 ам.$) 

 

Жилийн

дундаж үнэ

ам.$/тн 

 

1

Нийт

15,744.07

1,259,417

79.99

188,859

16,433,184

87.01

2

Австрали

8,230.59

719,130.30

87.37

85,270.54

8,154,966

95.64

3

Бeлги

0.23

58.62

-

1.36

353.42

-

4

Канад

749.08

84,115.22

112.29

7,178.63

868,967

121.05

5

Чили

0

0

0.00

147.66

7,582.17

51.35

6

Колумб

0

0

0.00

105.67

12,741.70

120.58

7

Индонези

3,627.21

232,339.30

64.05

41,898.14

2,948,210

70.37

8

Иран

0

0

0.00

46

3380.15

73.48

9

ОХУ

1,514,38

113,458.30

74.92

23,175.142

2,000,033

86.30

10

БНАСАУ

1,169.70

79,598.40

68.05

13,861.62

1,036,000

74.74

11

Казакстан

0

0

0.00

37.83

4,902.72

129.60

12

Лаос

0

0

0.00

10.13

501.26

49.48

13

Mянмар

1.2

33.16

27.63

2.8

77.31

27.61

14

Бусад

482.88

25452.36

52.71

17274.6

1361623.8

78.82

Тайлбар: Нийт нүүрсний төрлийн  бүтээгдэхүүн

Монгол улс 2014 оны эхний 11 сард 17.3 сая тонн нүүрс экспортолсон бол 2014 онд нийт 19.5 сая тонн нүүрсийг Хятад улсын зах зээлд нийлүүлснээс 10.035 сая тонн коксжих, 6.13 сая тонн сул коксжих,  3.3 сая тонн нь эрчим хүчний нүүрс байна.  Энэ нь БНХАУ-ын импортын нүүрсний 10 гаруй хувийг эзэлж байна.

 Нүүрсний хэлтэс