Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Уул уурхайн сайдын 2013 оны 04-р сарын 12-ны өдрийн 84-р тушаал, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 11.1.14. /хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих/-дэх заалтыг хэрэгжүүлэх, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны а-81 тоот тушаал уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс сар бүр статистик мэдээг авч байхаар болсон.
Иймд танай компани тухайн сарын уулын ажлын гүйцэтгэл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн мэдээг дараа сарын 01-ний дотор, албан бичгээр болон эсвэлmining_report@ymram.gov.mn хаягаар хавсралтад заасан мягтын дагуу ирүүлж байна уу.
Маягтыг энд дарж татаж авна уу.