Тэсэлгээний ажил хийж буй аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Согтууруулагч хэмээх хөхөгчин хонь жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв орон нутагт түр зогсоож байна.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурьдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагтай ажиллах, дээрх өдрүүдэд тэсэлгээ хийхгүй байх.

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС