Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Дараахи компаниуд доорхи тусгай зөвшөөрлийн талбайдаа 2012 онд хайгуулын ажил гүйцэтгэж, зарцуулсан зардлын хэмжээгээ Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д зааснаар санхүүгийн тайлан тэнцэлдээ тусгаж төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулсан боловч АМТ хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасны дагуу Геологийн албанаас газар дээр нь очиж хяналт шалгалт хийхэд хайгуулын ажил хийгдээгүй нь нотлогдсон байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4–д зааснаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлах нөхцөл бүрдэж байгааг мэдэгдэе. Үүнд:
д/д |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Тусгай зөвшөөрөл олгосон огноо |
Тусгай зөвшөөрлийг эзэмшигч |
1 |
10960Х |
2005.12.16 |
Эрдэнэдалай коул ХХК |
2 |
8542Х |
2004.10.07 |
Хүрзэт ХХК |
3 |
13959Х |
2008.07.31 |
Айронвалли ХХК |
4 |
14465Х |
2008.12.01 |
И энд Жи Ар ХХК |
АМГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС