Дэлхийн 3 дахь том нүүрс импортлогч Энэтхэгийн 2014 оны нүүрсний импорт урьдчилсан байдлаар 210,6 сая тонн хүрч, 2013 оноос 19 хувиар өссөнийг coaljunction цахим хуудсанд мэдээлжээ. Сүүлийн 4 жилийн турш тус улсын нүүрсний импорт өссөн ба Коул Индиа компаний олборлолт таамагласан хэмжээнд хүрээгүй нь нүүрсний импорт нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Нүүрсний төрлөөр нь авч үзвэл эрчим хүчний нүүрс 163 сая тонн буюу 22 хувь, коксжих нүүрс 37 сая тонн буюу 4 хувь тус тус өссөн, үлдсэнийг антрацит нүүрс, нефтийн болон металлургийн кокс эзэлж байна. 2014 оны 12 дугаар сард Коул Индиа компаний олборлолт өссөнөөс импорт бага зэрэг буурч 15.3 сая тонн байжээ.

Энэтхэг улсад гол нүүрс нийлүүлэгч улсууд нь Индонези, Өмнөд Африк, Австрали юм.

Эх сурвалж:  www. economictimes.com

БНХАУ- ын 2014 онд эрчим хүчний нүүрсний импорт 198.58 сая тонн болж 2013 оныхоос 6,34 хувиар буурсан байна. Дээрх бага зэрэг бууралт нь Хятад улсын засгийн газрын дотоодын нүүрсний уурхайнуудын хүндрэлтэй байдлыг бууруулах зорилгоор нийлүүлэлтийн илүүдлийн эсрэг авч буй арга хэмжээ (эрчим хүчний нүүрсний импортын татвар 6% гэх мэт) болон эцсийн хэрэглэгчдийн худалдан авалт буурснаас шалтгаалсан байна.

Мөн тус улсын эрчим хүчний нүүрсний экспорт 2.6 сая тонн болж өмнөх оноос 31.74 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хятад улсын 2014 оны коксжих нүүрсний импорт 2013 онтой харьцуулахад 17.28 хувиар буурч 62.3 сая тонн-д хүрсэн нь сүүлийн 9 жилийн анхны бууралт байжээ.

2014 оны хувьд Австрали улс хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч буюу 31.2 сая тонн, нийт коксжих нүүрсний 50 гаруй хувийг БНХАУ-руу экпортолж, өмнөх онтой нь харьцуулахад 3.46 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол улсын 2014 онд 16 орчим сая тонн коксжих нүүрс экспортолсон нь тус улсад коксжих нүүрс экспортлогч орнуудын 2 дугаарт байна. 2014 онд Монгол улс нийт 19,5 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолсон нь 2013 оноос 7 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

БНХАУ-д Канад улс 2014 онд 7.2 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оноос 35 хувиар буурсан бол ОХУ 31.77 хувиар буурч 5.77 сая тонн коксжих нүүрс экспортолжээ.

Мөн БНХАУ-ын коксжих нүүрсний экспорт 0.8 сая тонн болж 2013 оноос 28.25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалжАшигт малтмалын газар,

www.sxcoal.com