Нүүрсний зах зээлийн мэдээлэл
1. БНХАУ-ын 1 дүгээр сарын коксжих нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.58%-иар буурчээ.
БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улсын 1-р сарын коксжих нүүрсний импортын нийт хэмжээ 4.01 сая тонн байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.58%-иар багасч, нүүрсний импортын хэмжээ 7 сар тасралтгүй буурсан байна. Энэ жилээс эхлэн Хятад улс импортын нүүрсэнд микро элементүүдийг хязгаарлах төрийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс шалтгаалж 1-р сарын нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн оны 12-р сарын буюу тухайн жилийн хамгийн их хэмжээ болох 7.62 сая тонноос 47.38%-иар багассан байна.
Австрали улс урьдын адил Хятад улсын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч орон хэвээр байгаа бөгөөд Хятад улс руу 1.64 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх сараас 61.5%-аар, өмнөх жилийн мөн үеэс 42.57%-аар буурчээ. Монгол улс коксжих нүүрсний экспортын хэмжээгээр хоёрдугаарт орж байгаа бөгөөд 1.16 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх сараас 41.71% -аар буурсан ба өмнөх жилийн мөн үеэс 22.06%-аар өссөн байна.
Хятад улс 1-р сард Канад улсаас 660 мянган тонн коксжих нүүрсийг импортолсон нь өмнөх сараас 29.79%-иар, өмнөх оны мөн үеэс 14.59%-иар буурсан үзүүлэлт юм. ОХУ-аас 490 мянган тонн нүүрс импортолсон нь өмнөх сараас 16.67%-иар өсч, өмнөх жилийн мөн үеэс 23.47%-иар буурсан байна.
1-р сарын БНХАУ-ын коксжих нүүрсний экспорт
2015 оны 1-р сард Хятад улсын коксжих нүүрсний экспортын хэмжээ 39521 тонн байгаа нь өмнөх сараас 56.32%-иар буурч, өнгөрсөн жилийн мөн үеийн экспортын хэмжээ болох 9700 тонноос 407.44%-иар өссөн байна.
2015 оны 1-р сард 3.15 сая тонн хүрэн нүүрс импортолсон нь өмнөх сараас 43.04%-иар буурч, өмнөх жилийн мөн үеэс 59.92%-иар буурсан байна.
Мөн сард эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 81997 тонн байгаа нь өмнөх сараас 45.43%-иар буурч, өмнөх жилийн мөн үеэс 83.5%-иар унасан байна.
2. Тус улсын 1 дүгээр сарын Эрчим хүчний нүүрсний (утаат нүүрс, хүрэн нүүрс, эрчим хүчний нүүрс багтана) импортын хэмжээ 10.94 сая болж, өмнөх сараас 36.58%-иар, өмнөх жилийн мөн үеэс 58.54%-аар буурчээ.Энэ нь сүүлийн 11 жилийн хамгийн өндөр бууралт болсон байна. Гол шалтгаан нь 1-р сараас Арилжааны нүүрсний чанарын удирдлага журам хэрэгжиж эхэлж, нүүрсэнд агуулагдах микро элементүүдэд хязгаарлалт хийгдсэнээр нүүрсний худалдаа буурсан гэж үзэж байна.
2015 оны 1-р сард, 3.15 сая тонн хүрэн нүүрс импортолсон нь өмнөх сараас 43.04%-иар буурч, өмнөх жилийн мөн үеэс 59.92%-иар буурсан байна.
Мөн сард эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 81997 тонн байгаа нь өмнөх сараас 45.43%-иар буурч, өмнөх жилийн мөн үеэс 83.5%-иар унасан байна.
3. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх БНХАУ-ын импортын нүүрсний үнэ төрөл тус бүрт 10-60 юаниар буурчээ.
1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх энэ хугацаанд Жинтан боомт дээрх импортын болон дотоодын нүүрсний үнэ буурчээ. Үүнд:
Австралийн коксжих нүүрсний үнэ 50 юаниар унаж 850 юань,
Америкийн коксжих нүүрсний үнэ 30 юаниар буурч 840 юань,
Канадын коксжих нүүрс 10 юаниар буурч 840 юань,
ОХУ-ын коксжих нүүрс тогтвортой 730 юань,
Монгол улсын коксжих нүүрс 20 юаниар буурч 820 юань,
Шансигийн коксжих нүүрс 10 юаниар буурч 900 юань,
Хөбэйгийн коксжих нүүрс 60 юаниар буурч 860 юань,
Австралийн 1/3 коксжих нүүрс үнэ нь тогтвортой 730 юань,
Шансигийн 1/3 коксжих нүүрс 10 юаниар буурч 740 юань,
Эрчим хүчний нүүрс 30-40 юаниар буурч 370-520 юань тус тус болсон байна.
1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 2 хүртэлх хугацаанд манай улсын экспортын коксжих нүүрсний Ганцмод боомт дээрх үнэ 15 юаниар нэмэгдэж 415 юань (DAP нөхцөлөөр), 30 юаниар нэмэгдэж 530 юань (ex-stock нөхцөлөөр) болсон бол 1/3 коксжих нүүрсний уурхайн амны үнэ 150 юань, Сэхээ боомт дээрх үнэ 180 юань (DAP нөхцөлөөр), 280 юань (ex-stock нөхцөлөөр) байж үнэ өөрчлөгдөөгүй байна. Дээрх хугацаанд эрчим хүчний нүүрсний үнэ Ганц мод боомт дээр 10 юаниар нэмэгдэж 130 юань (DAP нөхцөлөөр) болсон бол эрчим хүчний дунд зэргийн нүүрсний үнэ 10 юаниар нэмэгдэж 145 юань (DAP нөхцөлөөр) 215 юань (ex-stock нөхцөлөөр) болсон байна.
Эх сурвалж: sxcoal.com