Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу доорхи тусгай зөвшөөрлийн талбайдаа 2012 онд хайгуулын ажил гүйцэтгэж, зарцуулсан зардлын хэмжээгээ Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д зааснаар санхүүгийн тайлан тэнцэлдээ тусгаж төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулсан боловч мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасны дагуу Геологийн албанаас газар дээр нь очиж хяналт шалгалт хийхэд хайгуулын ажил хийгдээгүй нь нотлогдсон дараахи аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дугаар сарын 02-ны/ний/ өдрийн 380 дугаар/дүгээр/ шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.

д/д

Тусгай зөв-шөөрлийн дугаар

Анх олгосон огноо

Аймаг, хот

Сум, дүүрэг

Талбайн нэр

Эзэмшиг-чийн нэрс

1

14318Х

2008-10-17

Увс

Өмнөговь

Шарилжит

Кей Ви Пи ХХК

2

14384Х

2008.11.05

Увс

Наранбулаг, Өлгий

Хар толгой

ДБТХ ХХК

3

14383Х

2008.11.05

Увс

Наранбулаг, Өлгий

Хар үзүүр

ДБТХ ХХК

АМГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС