Сургалтын зар
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаа чанартай гаргаж хэвшицгээе –2015” сэдэвт хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдэд зориулсан хагас өдрийн сургалт 2015 оны 3 сарын 26-ны өдрийн 10 цагт Засгийн газрын 11-р байрны /хуучнаар МҮХАҮТ/ дугуй танхимд зохион байгуулагдана.
Зорилго нь: ОҮИТБС-ын тайлан гаргах мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, тулган баталгаажуулалтад оролцох идэвхийг нэмэгдүүлэх, цахим тайлагналын үндэс, үйл явцыг танилцуулахад оршино.
Сургалт үнэ төлбөргүй ба оролцох ААН-үүд 3 сарын 24-ний дотор 70110525, 263709 дугаарын утас, эсхүл eiti.communication@gbail.com цахим шуудангаар бүртгүүлнэ үү.
ОҮИТБС-ын тайланг тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бөгөөд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлж байгаа бүх ААН-үүд гаргах үүрэгтэй.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР
МОНГОЛЫН ОҮИТБС-ЫН АЖЛЫН АЛБА