Долоо хоног бүрийн тайлан ирүүлэх тухай
Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 125 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх болон “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 7 хоног бүр тогтмол салбарын статистик мэдээг авч байхаар болсон.
Иймд танай компани 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тухайн 7 хоногийн олборлолт, борлуулалт /экспорт/-ын мэдээг тухайн 7 хоногийн пүрэв гарагт тогтмол утсаар болон эсвэл mining_report@mram.gov.mn хаягаар доорх мягтын дагуу ирүүлж байна уу.
Энд дарж маягтыг татаж авна уу.
Холбоо барих утас: 51-263709
Тусгай зөвшөөрөл, ААН нэрэээ тодорхой бичээрэй