Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралт “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн тухайн талбайд гаргасан зардлыг баталгаажуулж босго үнэ тогтоон сонгон шалгаруулалтын  ажил явагдаж байна.

Ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн талбайд гаргасан зардлыг хайгуулын ажлын тайлан, санхүүгийн тайлан, татварын тайлангийн хамт  Ашигт малтмалын газарт 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэн босго үнээ баталгаажуулж сонгон шалгаруулалтанд оролцоно уу.

Зарласан хугацаанд ирж босго үнийг баталгаажуулаагүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн талбайд гаргасан зардлыг тухайн хайгуулын ажлын тайланд тулгуурлан босго үнийг тогтоож нийтэд зарлан сонгон шалгаруулалт явагдах болохыг анхаарна уу.