Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Нийслэлийн засаг даргын 2015 оны А/105 тоот захирамжаар Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар баталсан тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох системийн дугаар олгох ажиллагааг 2 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэх болсныг мэдэгдье.
Мөн цаашид цахим дугаар олгох ажиллагаа тухайн 7 хоногийн даваа гараг бүрийн 09 цаг 00 минутад эхлэх болно.
КАДАСТРЫН ХЭЛТЭС