Тендерийн нэр: Цахим тайлан систем боловсруулах

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын Газар нь геологийн ба уул уурхайн ажлын төлөвлөгөө, тайланг цахимаар хүлээн авах системийг боловсруулах ажлын сонгон шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна.

Тусгай шаардлага:

  1. Цахим тайлан боловсруулах ажлын даалгавартай танилцсаны дагуу саналыг тодорхой, ойлгомжтой арга аргачлалтайгаар хэрэгжүүлэхээр боловсруулж санал, зөвлөмжүүдийг тусгасан байна.
  2. Тендерийн саналыг Монгол, Англи хэл дээр бэлтгэж ирүүлнэ.
  3. Тендерийн баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр үйлчилгээний хураамж болох 100.000 төгрөгөөр худалдан авна.
  4. Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй нь сонгон шалгаруулалтад оролцох саналыг  нээхгүй байх үндэслэл болохгүй.
  5. Тендерт оролцогч нь үнэлгээний баримт бичигт заасны дагуу  саналаа бэлтгэх бөгөөд саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
  • Тендерт санал хүргүүлж буй тухай албан бичиг
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан)
  • Үйлчилгээний хураамж 100 000 төгрөг
  • Татварын өргүй тухай тодорхойлолт (харьяа татварын албанаас)
  • Хууль хяналтын байгууллага болон шүүхийн маргаангүй талаарх лавлагаа
  • Аж ахуйн  нэгжийн танилцуулга, бүтээлийн танилцуулга, ажилтнуудын ур чадварын болон Англи хэлний чадварын танилцуулга, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

Тендерт оролцох санал ирүүлэх:

Саналын бичиг баримтыг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-3, Ашигт малтмалын газрын 310 тоот өрөөнд Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга хүлээн  авна. Холбогдох утасны дугаар 267179.

Тендерийн саналыг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагт АМГ-ын хурлын танхимд нээнэ.

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР