Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 09/870/ дэх дугаарт хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2015 оны 3 дугаар сарын 16-наас хүчин төгөлдөр үйлчлэх болсон байна.
Иймд өргөдөл авах хугацаа 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшилсоныгмэдэгдэж байна.
Энэ хугацаанд өргөдөл ирээгүй тусгай зөвшөөрлийг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу цуцлах болохыг анхаарна уу.
Өргөдөл гаргах загварыг энд дарж татаж авна уу.
Өргөдлийн маягтыг энд дарж татаж авна уу.