Тендерийн урилга
Тендерийн нэр: “Хайгуулын болон Уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахимаар хүлээн авах систем”
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар нь Хайгуулын болон Уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахимаар хүлээн авах системийг /цахим систем/ боловсруулах ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна.
Тусгай шаардлага:
- Цахим систем боловсруулах ажлын даалгавартай танилцсаны дагуу тендерынсаналыг тодорхой, ойлгомжтой, арга аргачлалтайгаар хэрэгжүүлэхээр боловсруулж, санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг тусгасан байна.
- Тендерийн саналыг Монгол, Англи хэл дээр бэлтгэж ирүүлнэ.
- Тендерийн баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр, үйлчилгээний хураамж төлж худалдан авна.
- Тендерт оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тендерийг нээх үед ирээгүй нь сонгон шалгаруулалтад оролцох саналыг нээхгүй байх үндэслэл болохгүй.
- Тендерт оролцогч нь үнэлгээний баримт бичигт заасны дагуу саналаа бэлтгэх бөгөөд саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
- Тендерт санал хүргүүлж буй тухай албан бичиг
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Тендерийн бичиг баримтын үнэ 100 000 төгрөгийг Ашигт малтмалын газар төрийн сангийн 900018003 дансанд тушаасан баримт
- Тендерт оролцогч аж ахуйн нэгж нь харьяа татварын албанаас авсан татварын өргүй болох тухай тодорхойлолт
- Тендерийн баталгаа /Банкны баталгаа/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өр төлбөргүй талаарх лавлагаа
- Аж ахуйн нэгжийн танилцуулга, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын болон ажилтнуудын ур чадварын танилцуулга, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Тендерт санал хүлээн авах хаяг:
Тендерийн битүүмжилсэн саналыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-3, Ашигт малтмалын газрын 309 тоот өрөө, Сонгон шалгаруулалт явуулах үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хүлээн авна. утас: 263704
Тендерийн саналыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутанд АМГ-ын хурлын танхимд нээнэ.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР