Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоож байна.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй танай компани үүнээс өмнө тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурьдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллах, дээрх өдрүүдэд тэсэлгээ хйихгүйбайх талаар мэдэгдэж байна.

УУЛ УУРХАЙН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР