Нүүрсний экспорт, импортын мэдээлэл
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 6 дугаар сард 5,08 сая тонн-д хүрч 5 дугаар сараас 170,2 хувиар нэмэгдсэнийг тус улсын гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Тус улсын салбарын шинжээчдийн хэлж буйгаар дээрх өсөлт нь 5 дугаар сарын төгсгөл үеийн нүүрсний үнийн доод хэмжээнээс хамааран эцсийн хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж, далайн боомтууд дээрх нүүрсний нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна.
Гэвч дээрх үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11,2 хувийн бууралт бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд тогтмол буурч байгаа нь тус улсын дотоодын эрэлт тасралтгүй буурч байгаатай холбоотой үзүүлэлт юм.
Тус улсын Хамгийн том экспортлогч болох Австрали улсын коксжих нүүрсний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар нэмэгдэж, 5 дугаар сараас 3 дахин нэмэгдэж 2,85 сая тонн- д хүрсэн байна.
Канад улсын БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний экспорт 5 дугаар сараас 5,4 дахин нэмэгдэж 0,43 сая тонн-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 35,5 хувиар буурсан үзүүлэлт юм.
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт 0,22 сая тонн-д хүрч өмнөх оны мөн үеэс 56,6 хувиар буурч, 5 дугаар сараас 18,5 хувиар буурсан үзүүлэлт юм.
2015 оны эхний хагас жилд БНХАУ 21,64 сая тонн коксжих нүүрc импортолсон нь өмнөх онтой харьцуулахад 30 орчим хувиар буурсан дүнтэй байна.
Австрали улсын коксжих нүүрсний экспорт 10.8 сая тонн байсан нь 2015 оны мөн үеэс 27 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.
БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт сүүлийн 4 сарын хамгийн доод хэмжээ буюу 6.21 сая тонн байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 хувь, 5 дугаар сараас 4 хувиар тус тус буурсныг тус улсын гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Тус улсын эрчим хүчний нүүрсний импорт эхний хагас жилд 42.3 сая тонн-д хүрсэн нь 2015 оны мөн үеэс 44 хувиар буурсан үзүүлэлт юм.
Энэхүү бууралт нь дотоодын зах зээлийн нүүрсний үнэ бага, арилжааны нүүрсний чанарын хяналт, эрчим хүчний эрэлтийн бууралт, усан цахилгаан станцын өрсөлдөөн нөлөөлсөн гэж тус улсын нүүрсний салбарын шинжээчид үзэж байна.
Австрали улс БНХАУ-руу 3.76 сая тонн эрчим хүчний нүүрсийг 6 дугаар сард экспортолсон нь өмнөх оноос 28 хувь, 5 дугаар сараас 1 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.
Мөн Индонези улсаас БНХАУ-д 1.76 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 52 хувь, 5 дугаар сараас 4 орчим хувиар буурсан үзүүлэлт байна.
ОХУ-аас БНХАУ-д нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний хэмжээ 56 хувиар буурч 661000 орчим тонн-д хүрсэн нь 2012 оны 10 дугаар сараас хойших хамгийн доод хэмжээ юм.
Мөн БНХАУ-ын хүрэн нүүрсний импорт өмнөх он болон өмнөх сараас 18 орчим хувиар тус тус буурч 2.9 сая тонн-д хүрчээ.
Хүрэн нүүрсний импорт эхний хагас жилд 23.75 сая тонн-д хүрсэн нь өмнөх оноос 35 хувиар буурсан дүнтэй байна.
Тус улсын хүрэн нүүрсний гол нийлүүлэгч болох Индонези улс 22.15 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оноос 34 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.
Эх сурвалж: sxcoal
НҮҮРСНИЙ ХЭЛТЭС