Геологийн ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах тухай
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэx ажлын хүрээнд геологичдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг УУЯ, АМГ, геологийн салбарын мэргэжлийн холбоод хамтран 2015 оны 9-р сарын 4-ний өдрөөс 9-р сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт зохион байгуулна.
“Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Чандмань уул-50” бүлэгчилсэн 1:50000-ны геологийн зураглалын талбайд явуулна. Уралдааныг дараах 4 төрлөөр зохион байгуулна. Үүнд:
- 1:50000-ны масштабын геологийн зураглалын ажил
- Ерөнхий эрлийн ажил
- Геофизикийн ажил
- Сонирхолтой дээж
Уралдааны үеэр үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөг, шатрын төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулна. Уралдааны төрөл тус бүрт 1-3 дугаар байр шалгаруулах бөгөөд зохион байгуулалтын талаарх мэдээллийг уралдааны удирдамжаас харна уу. Нарийвчилсан удирдамжийг ЭНД ДАРЖ татаж авна уу.
“Ажил мэргэжлийн уралдаан”-д оролцох сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагууд 2015 оны 8-р сарын 26-ны өдрийн дотор албан ёсны хүсэлтээ зохион байгуулах комисст мэдэгдэж бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанд оролцох төрөл, багийн мэдүүлгийг ирүүлнэ.
Уралдаанд оролцох аж ахуйн нэгж, байгууллагууд 2015 оны 9-р сарын 3-ны өдрийн 10.00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвд цугларна. Оролцогчдыг 11.00 цаг хүртэл бүртгэж, 12.00 цагаас нэгдсэн зохион байгуулалтаар уралдаан болох газар руу явна.
Жич: Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй аж ахуйн нэгж, компаний геологичид оролцож болно.
Ажлын хэсэгтэй холбогдох хаяг, утас:
1. УУЯ-ны ХШҮДАГ-ын дарга, зохион байгуулах комиссын дарга Д.Жавхланболд
утас: 51-260528, 9909 4257, э-майл хаяг: javkhlanbold@mm.gov.mn
2. АМГ-ын Геологийн албаны ахлах мэргэжилтэн, зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг
утас: 51-263618, 9904 5499, э-майл хаяг: oyun0522@yahoo.com
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС