Нүүрсний зах зээлийн мэдээ
7-р сарын Хятадын нүүрсний импортын хэмжээ өмнөх сараас 28.07%-иарнэмэгджээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын 08-р сарын 08-ны өдөр нийтэд мэдээлсэн статистикийн урьдчилсан мэдээгээр 7-р сард импортлосон нүүрсний хэмжээ 21.26 сая тонн болж өмнөх жилийн мөн үеэс 2.04 сая тонноор буюу 8.76%-иар буурсан ба өмнөх сартай харьцуулахад 4.66 сая тонноор буюу 28.07%-иар нэмэгджээ.
Нүүрсний импортын тоо хэмжээ нэмэгдсэн ч нүүрсний үнэ урьдын адил буурсан байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээнээс үзэхэд 7-р сард импортлосон нүүрсний үнийн дүн 1.3 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 24.6%-иарбуурч, өмнөх сарынхаас 24.74%-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Эндээс тооцоолж үзэхэд 7-р сарын импортын нүүрсний дундаж үнэ нь 61.16 ам.доллар/тонн болж өмнөх сараас 1.64 ам.доллараар буурсан байна.
Эхний 7 сарын Хятадын импортын нүүрсний нийт хэмжээ 121.12 сая тонн болж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулвал 61.7 сая тонноор буюу 33.75%-иар буурчээ. Нийт үнийн дүнгийн хэмжээ нь 7.663 тэрбум ам.доллар болон өмнөх жилийн мөн үеэс 47%-иарбуурсан байна.
7-р сарын Энэтхэгийн нүүрсний импортын хэмжээ өмнөх сараас 11.5%-иарбуурчээ.
Энэтхэгийн “Interocean” корпорацийн нийтэд мэдээлснээр 7-р сард Энэтхэгийн голлох 29 боомтоор нийт 16.8 сая орчим тонн нүүрс импортолж, импортын хэмжээ өмнөх сарынхаас 11.5%-иар буурчээ. Үүний 13.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс байгаа нь өмнөх сартай харьцуулахад 11.5%-иар буурсан үзүүлэлт ажээ. Харин коксжих нүүрс 3.3 сая тонныг импортолсон нь өмнөх сартай харьцуулахад 3%-иар өссөн байна.
7-р сард Энэтхэгийн далайн Баруун эргийн Мундра боомтоор бусад боомтоос хамгийн ихээр буюу 2.5 сая тонн нүүрс импортолсон байна. Гэвч энэ нь өмнөх сарынхаас 26%-иар буурсан үзүүлэлт болсон бөгөөд эрчим хүчний нүүрсний импортын бууралт ажээ.
Энэтхэгийн далайн баруун эргийн Гоа боомтоор коксжих нүүрс хамгийн их хэмжээгээр импортлогдсон ба уг боомтын 7-р сарын коксжих нүүрсний импортын хэмжээ 730796 тонн болж 6-р сарын импортын хэмжээнээс өссөн байна.
Мэдээллийн эх сурвалж: http://www.customs.gov.cn, http://www.cctd.com.cn
НҮҮРСНИЙ ХЭЛТЭС