Цахимаар дугаар олгох үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор нээлттэй ил, тод явуулах үүднээс 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олголтыг хянах үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл болгон эхний бүртгүүлсэн 5 аж ахуйн нэгжийг оролцуулах болсон тул сонирхсон аж ахуйн нэгжүүд 2015 оны 9 дүгээр сарын 7-ний өдрийн 8:30-д Ашигт малтмалын газрын 207 тоотод ирж бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэхээр ирэхдээ:

-       Дугаар олгох үйл ажиллагаатай танилцах албан хүсэлт

-       Бүртгүүлэх хүний иргэний үнэмлэх

-       Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

-       Тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөх итгэмжлэл

-       Ажлын газрын үнэмлэх зэргийг авч ирнэ үү!

Жич: Хяналтын үйл ажиллагаанд оролцох хүмүүсээр нууцын баталгаа гаргуулах болно.