ОХУ-ын 8 дугаар сарын нүүрсний олборлолт  29.89 сая тонн болж, өмнөх жилийн мөн  4.6%-аар нэмэгдсэн байна.

ОХУ-ын  эрчим хүчний яамны статистикийн нэгдсэн мэдээнд мэдээлснээр, 8 дугаар сард ОХУ-ын нүүрсний олборлолт 29.89 сая тонн болж, өмнөх жилийн  мөн үеэс 1.31 сая тонноор буюу 4.6%-аар нэмэгдсэн байна. 1-8-р сарын  нүүрсний олборлолт  233.98 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 9.76 сая тонноор буюу 4.4%-аар нэмэгджээ. 8 дугаар сарын экспортолсон нүүрсний хэмжээ 12.87 сая тонн болж, өмнөх жилийн мөн үеэс  132 мянган тонноор буюу 1%-аар буурсан байна. Эхний 8-н сарын экспортолсон нүүрсний хэмжээ 99.27 сая тонн болж,  өмнөх жилийн мөн үеэс 3.37 сая тонноор буюу 3.3%-аар багасчээ.

Индонезийн  1-7 дугаар сарын  нүүрсний  экспортын   хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 18%-аар багассан.

Индонезийн нийтэд зарласан мэдээллээс харахад, Индонезийн 1-7 сарын  нүүрсний экспортын хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 18%-аар багасч, 186.8 сая тонн болсон байна. ”Нүүрсний экспортын бууралтын шалтгаан нь дэлхийн  эдийн засгийн хямралаас болж нүүрсний эрэлт  буурсантай холбоотой”  гэж  Индонезийн Эрчим хүч, уул уурхайн яамны мэргэжилтэн Адхи Вибово мэдэгджээ.  Адхи Вибово мөн хэлэхдээ, 1-7-р сарын Индонезийн  нүүрсний олборлолтын хэмжээ  232.9 сая тонн болж, өнгөрсөн жилийн  мөн үеэс 15%-аар буурсан гэж мэдэгджээ. Үүнээс 46.1 сая тонн нүүрсээр Индонезийн дотоодын нүүрсний зах зээлийг хангасан байна. Индонез нь дэлхийн хамгийн том эрчим хүчний нүүрс экспортлогч улс юм.

Энэтхэг улсын  нүүрсний импорт

Энэтхэгийн засгийн газар дотоодын нүүрсний олборлолтыг  идэвхижүүлэхийг идэвхитэй дэмжиж байгаа ч тус улсын 12 гол боомтын 4-7-р сарын  эрчим хүчний нүүрсний  импортын хэмжээ  өмнөх жилийн мөн үеэс  24%-аар нэмэгдэж 32.54 сая тонн болсон байна. Өнгөрсөн жилийн мөн үед энэ 12 том боомтын эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ  26.29 сая тонн байсан байна. Эрчим хүчний нүүрс нь Энэтхэгийн эрчим хүчний төлөвлөгөөний гол тулгуур бөгөөд, Энэтхэгийн цахилгаан станцын 70% нь эрчим хүчний нүүрснээс цахилгаан гаргадаг.  Энэтхэгийн нүүрсний яамны сайд Пиуш Гоял ( PiyushGoyal)  Энэтхэгийн нүүрсний компаниуд нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж  мэдэгдсэн байдаг. Энэтхэгийн  боомтын хэрэг эрхлэх газрын мэдээнд, 4-7-р сард  энэ 12 боомтын  коксжих нүүрсний импорт 10.56 сая тонн болж, өнгөрсөн санхүүгийн жилийн мөн үеийн импортоос 1.68%-аар буурсан гэж мэдээлсэн байна. 4-7-р сард, энэ 12 боомтын нийт нүүрсний импорт 43.1 сая тонн болж, өнгөрсөн санхүүгийн жилийн мөн үеийн хэмжээ болох 37.03 сая тонноос нэмэгджээ. Энэтхэг нь Хятад, Америкын дараа ордог дэлхийн гуравдагч том нүүрс олборлогч улс бөгөөд нүүрсний нөөц нь 299 тэрбум гаруй тонн. Эдгээрээс баталгаат нөөц 123 тэрбум тонн.  100 жил ашиглах боломжтой гэж үздэг.

Хятад улсын 8 дугаар сарын нүүрсний импорт өмнөх жилийн мөн үеэс 7.26%-аар, өмнөх сараас  17.7%-аар буурсан байна.

Хятадын Гаалийн ерөнхий хорооны 9 дүгээр сарын 8-ны мэдээгээр, Хятад улсын 8 дугаар сарын  нийт  нүүрсний импортын хэмжээ 17.5 сая тонн болж, өмнөх жилийн мөн үеэс 1.37 сая тонноор буюу 7.26%-аар буурсан ба  өмнөх сараас 3.77 сая тонноор  буюу 17.7%-аар буурсан байна. Энэ жилийн эхний 8 сарын байдлаар,  Хятадын  нийт нүүрсний импортын хэмжээ 138.6  сая тонн болсон ба өмнөх жилийн мөн үеэс  63.08 сая тонноор буюу 31.3%-аар буурчээ. 8 дугаар сарын нүүрсний импортын мөнгөн дүн өмнөх оны мөн үеийнхээс 28.6%-иар, өмнөх сарынхаас 24.6%-иар буурч 980.68 сая ам.доллар болсон байна.  Импортын дундаж үнийг тооцон гаргавал 56.07 ам.доллар байгаа нь өмнөх оныхоос 16.73 ам.доллар, өмнөх сарынхаас 5.09 ам.доллароор буурсан  байна. Үүнээс гадна, тус улсын 8 дугаар сард экспортолсон нүүрс болон хүрэн нүүрсний хэмжээ 530 мянган тонн байсан ба эхний 8 сарын экспортын хэмжээ 3.29 сая тонн болж, нийтдээ өмнөх жилийн мөн үеэс 16.3%-аар буурсан байна

НҮҮРСНИЙ ХЭЛТЭС