Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн босго үнэ төлсөн төлбөрийг буцаан олгохдоо:
1. Оролцогч өөрийн нэрийн данснаас төлсөн тохиолдолд албан хүсэлтгүйгээр, газрын даргын тушаалыг үндэслэн;
2. Өөр данснаас төлсөн тохиолдолд аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн;
3. Талбайн босго үнийг төлсөн ч оролцоогүй тохиолдолд аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн тус тус хянан шийдвэрлэхээр болсоныг үүгээр мэдэгдэж байна.
АМГТГ, Кадастрын хэлтэс
Кадастрын хэлтэс
Сонгон шалгаруулалтын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг
Утас: 51-263923
2026-02-05