СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/269 дугаартай албан бичгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай тушаалаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Өлийн гол нэртэй 11223.22 гектар талбай бүхий СШ-8402, мөн аймаг сумын Дуут нэртэй 9536.66 гектар талбай бүхий СШ-8403 дугаартай талбайд дахин шүүлт хийж, давхцалыг тодруулах хүртэл тус хоёр талбайд зарласан сонгон шалгаруултыг хүчингүй болгож шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна.
АМГТГ, Кадастрын хэлтэс
2026-01-29