НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АҮЭБЯ-аас хамтран зарласан  “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх Интегра” санаачилга хөтөлбөрийн хүрээнд:

АМГТГ-ын ОНДТХГ-аас Орон нутгийн гурван талт зөвлөлийн загварчлал ба уул уурхайн шийдвэр гаргалтад шударга, ил тод байдлыг төлөвшүүлэх нь сэдэвт Орон нутгийн гурван талт сайн дарын зөвлөлийн ажиллах журам, аргачлал боловсруулах хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Зөвлөх, мэргэжилтнүүд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг дарга Ч.Алдарбат, Засаг даргын тамгын газрын алба хаагчид, Иргэдийн төлөөлөл Эрдэнэцагаан сумын 1-р багийн дарга Ц.Сүхбат, 3-р багийн дарга Э.Жаргалбаяр болон орон нутгийн нэр бүхий 8 малчин иргэд, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн  албаны дарга Д.Дуламсүрэн, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн менежер Б.Саранцацралт, Хил Хязгааргүй Алхам ТББ М.Баярсайхан, Иргэний Үндсэн Эрх Хөгжил ТББ Б.Мөнхболд, Аж ахуй нэгжийн төлөөлөл болох Макс Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даваа-Очир нар оролцов.

Мөн Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга Б.Золбообаяр, Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Дөл, Газрын тосны хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Дэмбэрэл нар Уул уурхайн салбарын өнөөгийн байдал салбарын хууль тогтоомж, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ болон цаашдын бодлого төлөвлөлт зэрэг мэдээллийг өгөв.





Эх сурвалж 

Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газар

Орон нутаг дахь уул уурхай, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн  Т.Баасансүрэн

Утас:51-263947

2026-01-22