Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шуурхай хуралдаанаар Уулын ажлын тайлан, төлөвлөгөө болон бусад холбогдох зөвшөөрөл өгөх үйл ажиллагааг аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй, хавар ажлаа эхлэхэд нь саадгүй байх үүднээс байгууллагуудад зөвлөн туслах байдлаар туслалцаа дэмжлэг үзүүлэн  ажиллаж төлөвлөгөө, тайланг нь баталж өгөх арга хэмжээг зохимжтой хэлбэрээр зохион байгуулахыг тус газарт даалгасан.

Үүний дагуу АМГТГ-ын Уул уурхайн хэлтсээс “Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн маягтуудыг бөглөхөд анхаарах зүйлс” сэдэвт сургалт болон зааврыг шинэчлэн батлуулахтай холбоотой санал авах, хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газрын 5 давхрын хурлын зааланд  зохион байгуулах гэж байна.

Иймд Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч болон уул уурхайн зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжүүд холбогдох мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнуудаа өргөнөөр оролцуулна уу.

        Энд ДАРЖ бүртгүүлнэ үү.

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

Эх сурвалж

Уул уурхайн хэлтэс 

Төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэн Д.Сэрээтэр

Утас:51-263949

2026-01-21