“Байгаль орчин, нийгэм, засаглал” (БОНЗ)-ын талаарх онлайн сургалт зохион байгуулагдлаа
Ашигт малтмал газрын тосны газар болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацтай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нийт албан хаагчдад Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) талаарх цахим сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав.
Сургалтын хүрээнд орон нутгийн бүсүүдийн нийт албан хаагчдад Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Уул уурхайн салбар дахь БОНЗ (ESG)-ын талаар болон орон нутгийн иргэд, малчдад зориулан боловсруулсан гарын авлагыг танилцуулж, 2025 оны “Miners Awards” шалгаруулалтын “Иргэд, орон нутгийн харилцааны үр дүнтэй шийдлийг нэвтрүүлэгч байгууллага” ангилалд шалгарсан шийдэл, сайн туршлагын мэдээллийг хүргэв.
АМГТГ-ын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын дарга Д.Батмагнай сургалтыг дүгнэж, уул уурхайн салбарт БОНЗ-ын зарчмыг хэрэгжүүлэхийн ач холбогдол, орон нутгийн түвшинд бодит үр дүнд хүргэх шаардлагатайг онцоллоо.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ОРОН НУТАГ ДАХЬ
ТӨЛӨӨЛӨЛ ХАРИУЦСАН ГАЗАР
Эх сурвалж:
Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газар, ахлах мэргэжилтэн Б.Болорцэцэг
Утас:51-263947
2026.01.15