АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДЛАГАД
Эрхэм хүндэт Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран манай улсын эрдэс баялгийн салбарт авилгаас урьдчилан сэргийлэх, сайн засаглалын бэхжүүлэх, орон нутгийн харилцааг сайжруулах, иргэдийн оролцоог идэвхжүүлэх гэсэн хэд хэдэн чиглэлээр “Интегра” төслүүдийг 2025 онд хэрэгжүүлж байна.
Дээр дурдсан төслийн хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын /ОҮИТБС/ ажлын албанаас “Монгол Улсын “2024- 2030 онд Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”- т заасны дагуу “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” хуулийн этгээдийн удирдлагуудад авилгаас урьдчилан сэргийлэх дотоод дүрэмтэй болсон байх, холбогдох дүрмийг боловсруулах, хэлэлцэх, батлах, 5 доошгүй тооны хуулийн этгээд дээр дүрмийг туршилтын журмаар мөрдүүлж эхэлсэн байх” гэсэн сургалтыг ирэх 9-11-р сард зохион байгуулна.
Иймд уг сургалтад компанийн удирдлага, эсвэл захиргаа, хуулийн чиглэлийг хариуцсан ажилтнуудаас нэг хүнийг томилон оролцуулах арга хэмжээ авахыг хүсье.
Сургалтад оролцох бүртгэлийг https://forms.gle/Qx4T5VZWdzgNzVBw6 гэсэн холбоосоор хийнэ үү.
Эхний Сургалтыг 9-р сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулсан бөгөөд 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна.
Дараагийн сургалтыг 10-р сарын 23, 11-р сарын 13-ны өдөр Засгийн газрын ордоны зүүн талд байрлах Пума зочид буудлын сургалтын танхимд зохион байгуулна. Танай компани өөртөө тохиромжтой аль нэг өдрийг нь сонгон бүртгүүлж, оролцохыг урьж байна.
Лавлах утас 70110155, 70110525, 99998518, 99045960, 99196972, 99803706
аҮЭБЯ, НҮБ ХХ, ОҮИТБС-ын ажлын алба