Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар  батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 3.1-д заасны дагуу Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ байгуулсан Аж ахуйн нэгжүүд 2024 оны гэрээний хэрэгжилтийн тайланг 12 дугаар сарын 02-ны дотор УУЛ УУРХАЙН ХЭЛТСИЙН 400 тоотод хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ үү.

Лавлах утас: 51-263709

 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр