Хойд бүсийн уул уурхайг хэлэлцэв
Хойд бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулган Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо (2024.09.12) боллоо. Чуулганыг нээж МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Э.Улам-Өсөх нар үг хэлсэн юм.
Монгол Улсын хойд бүсэд Хөвсгөл, Орхон, Булган аймаг хамаардаг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны (АҮЭБЯ) Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал илтгэлдээ дурдсанаар, есдүгээр сарын 10-ны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 30 хувь, аж үйлдвэрлэлийн 72 хувь, ГШХО-ын 79 хувь, экспортын 94 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Өнгөрсөн жил 72 хувьтай байсан ГШХО нэмэгдсэн. Дэлхийн чиг хандлага болох критикал минерал буюу чухал ашигт малтмал, тэр дундаа зэсийн эрэлт хэрэгцээ өсөж байгааг онцлов. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхайн 13 бүлэг туссан. Ирэх дөрвөн жилд Оюутолгой төсөлтэй дүйцэхүйц стратегийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх асар том зорилттой АҮЭБЯ ажиллаж байгаа аж. Хойд бүсийн хэмжээнд Эрдэнэт УБҮ-ийг түшиглэн Зэс боловсруулах металлургийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Тэрээр “Хөвсгөл аймгийн хувьд Бүрэнхааны фосфоритын ордтой. Энэ орд Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөжтэйг тодорхойлох ёстой. Улмаар байгаль орчинд хор хохиролгүй, зүй зохистой, орон нутагт өгөөжтэй байдлаар шийдэх гарцыг орон нутагтай ярилцана гэж харж байна. Монгол Улс жилд 270 сая ам.долларын фосфорын бүтээгдэхүүн импортолдог. Нөгөөтээгүүр уул уурхайн салбараас орсон орлогыг Сангийн яам тодорхой аргачлалаар орон нутагт хуваарилдаг. Хөвсгөл нь “Уул уурхайгүй аймаг” гэдэг ч үүнээс үл хамааран улсаас 2024 онд 16 тэрбум төгрөг хуваарилсан" гэлээ.
АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир илтгэлдээ танилцуулснаар, есдүгээр сарын 9-ний байдлаар хайгуулын 1003 тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 3.3 хувь, ашиглалтын 1727 тусгай зөвшөөрөл газар нутгийн 1.2 хувийг эзэлж байна. АМГТГ-ын орон нутаг дахь төлөөлөгчийн 7 газрыг байгуулаад байна.
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын ахлах шинжээч Ц.Жаргалнэмэх “Ирэх 4 жилд дахиад 8000 га газрыг нөхөн сэргээх зорилт тавин ажиллаж байна” гэв. Түүний илтгэлдээ тодотгосноор манай улсын авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу цөлжилт нэмэгдэж байгаа тул зам дагуу мод тарих ажлыг уялдуулах аж. “Ассоциациас жил гаруй хугацаанд Монгол Улсын хэмжээнд үйлчилж байгаа хуулиудыг бүртгэсэн. Нийтдээ 853 хууль байгаагаас 98 хууль эрдэс баялгийн салбарт хамаарч байна. Өнөөдөр эрдэс баялгийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг ярьдаг ч дам нөлөөг ярихгүй байна. Худалдан авалт, ханган нийлүүлэлт, сервис үйлчилгээ, хувцас оёдол, харуул хамгаалалт гээд 20 орчим салбарын үйл ажиллагаа эрдэс баялгийн салбартай уялдаж байгаа”-г илтгэлдээ тодотгосон юм.

ХБНГУ-ын Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-гээс хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төслийн дэмжлэгтэйгээр Хойд бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулган зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд орон нутгийн төрийн байгууллагуудын удирдлага, иргэний нийгмийн байгууллага, хойд бүсэд уул уурхайн олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл зэрэг 100 орчим төлөөлөгч оролцов.
Эх сурвалж: Mining Insight сэтгүүл