АМГТГ-ын албан хаагчид 180 хайлаас тарилаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчид нэгдэж, жил бүрийн хавар, намар мод тарьдаг уламжлалтай.
Энэ удаад “Баянгол” цэцэрлэгт хүрээлэнд 100 хайлаас мод /2024.10.10/ тарилаа.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар санаачлан эхлүүлсэн. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын хамт олон 2022-2024 онд Баянгол дүүргийн агропаркад нийтдээ 720 гаруй мод, Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 180 хайлаасыг тус тус тариад байна.