Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.
№ | Тусгай зөвшөөр-лийн төрөл, дугаар | Анх олгосон огноо | Аймаг, хот | Сум, дүүрэг | Талбайн нэр | Аж ахуйн нэгжийн нэр |
1 | ХV-010778 | 2005.11.08 | Сэлэнгэ | Орхонтуул | Цоохор морьт | Өгөөжбаян хангай ХХК |
2 | XV-017962 | 2015.11.13 | Завхан | Цагаанхайрхан, Цагаанчулуут | Цагаандэрс | Юниверсальминералз ХХК |
3 | ХV-019312 | 2015.11.13 | Хэнтий | Хэрлэн | Хуцал ус | Цахиурт майнинг инвест ХХК |
4 | МV-017419 | 2013.11.15 | Баянхонгор | Баянцагаан | Цахир шандын уул | Жюдекуане ХХК |
5 | ХV-018689 | 2015.11.16 | Завхан | Завханмандал | Алтан ам | Амазон ресурс ХХК |
6 | ХV-015270 | 2009.11.19 | Говь-Алтай | Бугат | Угалзын нуруу | Мандал-Алтай групп ХХК |
7 | ХV-012989 | 2007.11.22 | Төв | Өндөрширээ | Зөгийт | Саудгоби фортуна ХХК |
8 | ХV-019544 | 2015.11.25 | Хэнтий | Хэрлэн | Майхан | Маргад ресорсиз ХХК |
АМГТГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС