Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.
№ | Тусгай зөвшөөр-лийн төрөл, дугаар | Анх олгосон огноо | Аймаг, хот | Сум, дүүрэг | Талбайн нэр | Аж ахуйн нэгжийн нэр |
1 | XV-019512 | 2015.12.09 | Дорноговь | Сайхандулаан | Могойт | Чандмань Каротаж ХХК |
2 | ХV-019401 | 2015.12.11 | Өмнөговь | Ханбогд | Хараат уул | КТ наян найм ХХК |
3 | XV-013026 | 2007.12.05 | Баян-Өлгий | Цэнгэл | Цагаан салаа | Хангайнжинчлэл ХХК |
4 | ХV-018986 | 2015.12.02 | Говь-Алтай | Хөхморьт | Сант | Асралт хайрхан дэлгэрэх ХХК |
5 | ХV-019427 | 2015.12.02 | Дундговь | Луус, Өлзийт, Сайнцагаан | Орд | Цахирт өндөр майнинг ХХК |
6 | ХV-014465 | 2008.12.01 | Өмнөговь | Цогт-Овоо | Хонгор овоо | И энд Жи Ар ХХК |
7 | ХV-019441 | 2015.12.14 | Дорнод | Баяндун | Тал | ТБЦ ХХК |
8 | ХV-019535 | 2015.12.14 | Дорноговь | Эрдэнэ | Тал | ТБЦ ХХК |
9 | ХV-019406 | 2015.12.15 | Дорноговь | Даланжаргалан | Хөх өндөр толгой | Синшин орд ХХК |
10 | ХV-019454 | 2015.12.15 | Дундговь | Хулд | Заг сүнж худаг | Ембүүгоулд групп ХХК |
АМГТГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС