“Монгол-Хятадын Экспо” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ –ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд БНХАУ–ын ӨМӨЗО-ны Хөх хотноо 2015 оны 10 дугаар сарын 23–27-ны өдрүүдэд “Монгол-Хятадын Экспо” анхны форум, үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан хоёр орны “Уул уурхайн салбарын форум” -д Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын болон 20 гаруй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож, уул уурхайн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Үүний зэрэгцээ хоёр орны төрийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүдийн хооронд хамтарсан хайгуул судалгааны ажил хийх, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичиг зурав. Мөн “Нүүрс нийлүүлэх тухай”, “Нүүрс угаан баяжуулах үйлдвэр байгуулах тухай” хамтын ажиллагааны гэрээнүүдийг тус тус байгууллаа.