БНХАУ: Хятад улсын Гаалийн ерөнхий хорооны 11-р сарын 8-нд мэдээлснээр тус улс 10-р сард нийт 13.96 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 6.17 сая тонноор буюу 30.65%-аар буурчээ.

Энэ жилийн эхний 10 сард Хятад улс нийт 170.31 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 72.64 сая тонноор буюу 30%-иар буурсан байна.

11-р сард нийтэд зарласан Хятад улсын Нүүрсний хязгаарлалтын судалгааны тайланд  2020 онд Хятадын нүүрсний нийт хэрэглээг 2.72 тэрбум тонн стандарт нүүрс буюу 3.8 тэрбум тонн түүхий нүүрсэнд, нийт эрчим хүчний зарцуулалтыг стандарт нүүрсэнд  шилжүүлснээр 4.74 тэрбум тоннд хязгаарлах саналыг гаргасан байна.

2014 онд Хятадын нүүрсний хэрэглээ нь 3.51 тэрбум тонн түүхий нүүрс буюу 2.4 тэрбум тонн стандарт нүүрстэй тэнцүү байсан байна.

АНУ: Америкийн эрчим хүчний мэдээллийн агентлагаас ойрын хугацааны урьдчилсан тайланд мэдээлснээр дэлхийн нүүрсний эрэлт их хэмжээгээр буурч байгаагаас энэ жил Америк улс нийт 77 сая тонн нүүрс экспортлоно гэж таамаглаж байгаа ба  энэ нь нүүрсний экспортын оргил үе  болох 2012 оны экспортын хэмжээ болох 125.7 сая тонноос 39%-аар буурсан үзүүлэлт юм. 2016 онд Америкын нүүрсний экспорт дахин 7 сая орчим тонноор буурна гэж таамаглаж байна. Тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлагын тоо баримтаас харахад, энэ жилийн эхний хагаст Америкийн нүүрсний экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 20%-аар буурчээ.

Индонез: Энэ жилийн 9-р сард Индонез нь 45 сая тонн нүүрс олборлосон ба өнгөрсөн жилийн мөн сараас 8%-иар буурсан байна. Тухайн сард Индонез нь 24 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 31%-иар буурсан. Эхний 9 сард нийт 235 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 19.8%-аар буурсан бол эхний 9 сарын Индонезийн нийт нүүрсний олборлолтын хэмжээ 308 сая тонн болсон нь өнгөрсөн жилийн мөн үеийн олборлолтын хэмжээ болох 360 сая тонноос 14.4%-иар буурчээ.

Энэтхэг : 9-р сарын Энэтхэгийн  нүүрсний  импорт 12.6 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеийн импортын хэмжээ болох  17.3 сая тонноос 4.7 сая тонноор буюу 27%-иарбуурсан байна. Энэтхэгийн нүүрсний  яамны сайд Анил Сварупхэлэхдээ, тус улсын нүүрсний олборлолт их хэмжээгээр нэмэгдсэн ба ялангуяа Энэтхэгийн нүүрсний компани (Coal India Ltd)-ийн олборлолт их хэмжээгээр нэмэгдсэнээр Энэтхэгийн нүүрсний импортын хэмжээ сүүлийн 3 сар дараалланбуурчээ. Энэтхэгийн нүүрсний компани 2020 оноос өмнө олборлолтын хэмжээг 1 тэрбум тоннд хүргэх зорилттой байгаа юм.

Энэтхэгийн нүүрс компанийн (Coal India Limited) 11-р сарын 2-нд мэдээлснээр 10-р сард  тус компанийн олборлосон нүүрсний хэмжээ 44.37 сая тонн болсон ба түүний зорилтот олборлолт болох 46.84 сая тонноос 5%-иар бага байсан байна.  4-10-р сард Энэтхэгийн нүүрс компанийн  нийт олборлосон нүүрсний хэмжээ  274 сая тонн болж, зорилтот олборлолт болох 282 сая тоннд хүрээгүй юм.  10-р сард уг  компанийн нүүрсний борлуулалт 44.31сая тонн болж,  44.3 сая тонн болгох зорилтот борлуулалтаа давуулсан байна.

2014-15 санхүүгийн жилд  (2015 оны 3-р сарын 31хүртэл) Энэтхэгийн нүүрсний компанийнүүрсний олборлолт  494 сая тонн болсон ба зорилтот олборлолт 507 сая тоннд хүрээгүй байна. 2015-16  санхүүгийн жилд Энэтхэгийн нүүрсний компани 550 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.

НҮҮРСНИЙ ХЭЛТЭС