Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Уул уурхайн салбарын 93 жилийн ойн баярын хүрээнд шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журмын дагуу:
1. Шилдэг техник, технологи нэвтрүүлсэн
2. Тэргүүний хөрөнгө оруулагч
3,Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч
4. Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах тул шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн, нэгж байгууллагууд албан бичгээр Ашигт малтмалын газарт 12 дугаар сарын 14-ны дотор ирүүлнэ үү.
Жич:Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь байгууллагын танилцуулга, илтгэх хуудас бэлтгэн ирүүлнэ.
УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС