Аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд
Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн болон Экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасч өөрчлөлт оруулах мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж байгаа тул 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг 2015 оныг дуустал түр хугацаагаар зогсоох болсныг мэдэгдье.