АМГТГ-ын дарга Х.Хэрлэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол улсад суух элчин сайд Баба Ахмад Жидаг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ХБННУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Баба Ахмад Жида болон тус улсын Элчин сайдын яамны  эдийн засаг, худалдаа хариуцсан зөвлөх Амину Салу,  хоёрдугаар нарийн бичгийн дарга Атинуке Адэеми нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын газрын тос, хатуу ашигт малтмалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Эрхэмсэг ноён элчин сайд Баба Ахмад Жида уулзалтын үеэр Нигер улс бол ОПЕК-ийн гишүүн орон (1971 оноос) бөгөөд газрын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд 13-т жагсдаг талаар дурьдаад тус улсын Үндэсний Газрын тосны Корпораци  (Гарын тосны асуудал эрхэлсэн ЗГ-ын агентлаг)-тай хамтран ажиллах тохиолдолд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллах болно хэмээн онцлон тэмдэглэлээ.