Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу “тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг маягтын дагуу тайлагнаж, олон нийтэд мэдээлдэг” билээ.
ОҮИТБС-ын 2016 оны тайланг 2017 оны 3 сарын 31 хүртэл “Цахим тайлагнал”-ын системээр хүлээн авах болсон тул дурдсан аж ахуйн нэгжүүд тайлангаа цахимаар гаргацгаана уу. Цахим тайлангийн системийн хаяг http://tailan.eitimongolia.mn Цахим тайлангийн системийн гарын авлагыг http://www.eitimongolia.mn/manual хуудаснаас авна уу.
Монголын ОҮЗСТөслийн ажлын алба
Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж,
Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө
Утас: +976-11-70110525
Факс: +976-70110155