Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөрийг Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30,7 дахь хэсэгт заасан хугацаанд дараах гэрээлэгч компаниуд төлөөгүй байна. 

Үүнд:

- Ренова илч ХХК /Хар ус II талбай/

- Капкорп Монголиа ХХК /Богд IV, Онги V талбай/

- Өмнөд Монголын газар нутгийн тос ХХК /Номгон IX талбай/

- Монголын алт ХХК /Төхөм Х урд талбай/

- Шэйман ХХК /Нялга XVI талбай/

- Петроматад ХХК /Матад XX талбай/

- Шунхлай энержи ХХК /Сулинхээр XXIII талбай/

- Монголиа шин ий энержи ХХК /Дарьганга XXIV талбай/

- Вульф петролеум ХХК /Сүхбаатар XXVII талбай/

- Монголиа Вэлпэк  Индастриал ХХК /Хэрлэнтохой XXVIII талбай/

- Макс Ойл ХХК /Ар булаг XXIX талбай/

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг яаралтай төлөхийг анхааруулж байна.