"АМГТГ-аас Үндэсний Гео-мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх" уулзалтыг зохион байгууллаа

Үндэсний Гео-мэдээллийн нэгдсэн сангийн төсөөлөл, шаардлагатай санхүүжилтийн талаар нэгдсэн ойлголттой болох, төслийг хэрхэн хамтран санхүүжүүлэх талаар ярилцаж, ЭБМТТ дээр хэрэгжүүлсэн Геологийн мэдээллийн хайлтын Газарзүйн мэдээллийн системд суурилсан каталоги, метадата систем (МонГеоКат) бүтээх эхний дэд төсөл амжилттай болсныг онцоллоо.

Зөвлөлдөх уулзалтанд АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун, Европын Сэргээн Босголт Хөгжлийн  банкны төлөөлөгч Паул Моффат, Австрали–Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны  төслийн удирдагч Жулия Бакстер, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Гео шинжлэх ухаан, Байгалийн Нөөцийн хүрээлэнгийн төслийн удирдагч Абел Текла, Дэлхийн банкны уул уурхайн асуудал хариуцсан зөвлөх Брайн Кристофер, ИБХИНВУ-ын Элчин сайдын яамны Уул уурхай ба дэд бүцийн хэлтсийн дарга А.Элбэгсайхан, Автсралийн ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга  Шейн МакКинна болон газрын холбогдох хэлтсийн удирдлага оролцож санал бодлоо хуваалцлаа.

АМГТГ