“Төмөр замын зүүн коридор –Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөнд АМГТГ-ын удирдлагууд оролцож илтгэл тавилаа
“Монгол- Орос- Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийн санхүү, эдийн засгийн үнэлгээг сайжруулах, ачаа тээврийн судалгааг бодитой тооцох зорилгоор “ Монголын төмөр зам” ТӨХК-аас “Төмөр замын зүүн коридор –Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Зөвөлгөөнд ЗТХЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, АМГТГ, ҮХГ, ОХУ,БНХАУ-ын элчин сайдын яам, Шинжлэх ухааны академи, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага болон ОХУ, БНХАУ-ын төмөр замын болон бүс нутгийн холбогдох төр захиргааны байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
“Монголын төмөр зам” ТӨХК-аас УИХ Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж байгаа бөгөөд төмөр замаар тээвэрлэх боломжтой тогтвортой ачаа тээврийн судалгааг бодиттой тооцох, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт дэх ашигт малтмалын орд газруудын хайгуул, ашиглалт, олборлолтын өнөөгийн болон хэтийн төлөвийг байдлын тодорхойлох, хөрш хоёр орны ачаа тээврийг өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэх боломжийг танилцуулахад зөвөлгөөний ач холбогдол оршиж байна.
Зөвлөгөөнд АМГТГ-ын Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч дарга М. Энхжаргал оролцож, "Дорнод бүсийн эрдэс баялгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв - Зүүн коридор" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.